2022 оны 07 сарын 01-ны өдөр
Захиалагч: "Эрдэнэс Тавантолгой" ХК
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах ажил”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэх дараах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна
Зөвлөх үйлчилгээний нэр:
“Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах ажил”-ыг хэрэгжүүлэгчийг сонгох ЭТТ/202201412
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
2.1 Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиас хуулбарлах/
2.2 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
2.3 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/
2.4 ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/
2.5 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020, 2021 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
2.6 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх
2.7 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020 он, 2021 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 07 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
ЗАЛРУУЛГА
2022 он 07 сарын 04 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах ажил”-ыг хэрэгжүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201412
2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерийн “Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 07 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ” гэж заасныг “Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 07 дүгээр сарын 25-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ” гэж өөрчилж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 508 тоот.
Утас: 75055555-508