ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Гаалийн хяналтын бүсийн тээврийн хүлээлгийн талбайд таталт хийх үед хэрэглэх гэрэлтүүлэг нийлүүлэх, угсрах гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201002

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гаалийн хяналтын бүсийн тээврийн хүлээлгийн талбайд таталт хийх үед хэрэглэх гэрэлтүүлэг нийлүүлэх, угсрах гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,110,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот 

75055555 дотуур утас 507