ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022 оны 07 сарын 04-ний өдөр

 

1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК Орон нутгийн ёс заншил, эмийн ургамал, ан амьтан, түүх соёлын дурсгалт газруудын талаар ном хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202201592 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг дэмжин, түүх соёлын өвийг хамгаалах зөвлөх үйлчилгээ болно. 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: 

3.1.1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ

3.1.2. Аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга

3.1.3. Монгол улсын хуулийн дагуу мэдүүлэг ирүүлэх өдрөөр татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байна

3.1.4. Түүх соёлын өв, угсаатан, ургамал, амьтан судлалын мэргэжилтнүүдээс бүрдсэн судалгааны багтай байх/мэргэжилтнүүдийн жагсаалт ирүүлэх/ 

3.1.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор өргүй байна

3.1.6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт

3.1.7. ШШГЕГ-ын тодорхойлолт

3.1.8. Санхүүгийн чадавхын хувьд: Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг уилд борлуулалтын орлого төсөвт өртгийн 50%-аас багагүй байх

3.1.9. Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын хооронд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх

 

4. Гадаадын хуулийн этгээд оролцож болно. 

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү. 

 

Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот. 

Утас: 75055555-508