ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 07 сарын 07

Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайд туслах техник  нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/2022061022

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайд туслах техник  нийлүүлэх  тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц 1: Автосамосвал (60тн, 2 ширхэг) 

Багц № 2: Утгуурт ачигч 

Багц № 3: Гинжит экскаватор (3м3)

Багц №4: Бага оврын ковш JCB бүрэн тоноглогдсон (эсхүл түүнтэй дүйцэх)

Багц № 5: Бага оврын ковш JCB (эсхүл түүнтэй дүйцэх)

Багц№ 6: Сэрээт өргөгч  (3-5тн)

Багц № 7: Тосолгооны зориулалттай сервис трак CAT 773E (эсхүл түүнтэй дүйцэхүйц)

Багц № 8: Автокран (80тн даацтай)

Багц № 9: Авто ачигч  (5-8 м3)

Багц № 10: Сэрээт өргөгч С 940 А-OL (эсхүл түүнтэй дүйцэхүйц)

Багц № 11: Дугуй базагч төхөөрөмж 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 

Багц №1:  Автосамосвал (60тн, 2 ширхэг) 7,210,500 төгрөг.

Багц №2: Утгуурт ачигч 1,575,000 төгрөг.

Багц №3: Гинжит экскаватор 11,343,000 төгрөг.

Багц №4: Бага оврын ковш JCB бүрэн тоноглогдсон(эсхүл түүнтэй дүйцэх) 2,850,000 төгрөг.

Багц №5: Бага оврын ковш JCB (эсхүл түүнтэй дүйцэх) 1,700,000 төгрөг. 

Багц №6: Сэрээт өргөгч  (3-5тн)  1,110,900 төгрөг.

Багц №7: Тосолгооны зориулалттай сервис трак CAT 773E (эсхүл түүнтэй дүйцэхүйц) 37,037,000 төгрөг.

Багц №8: Автокран (80тн даацтай) 9,971,500 төгрөг.

Багц №9: Авто ачигч  (5-8 м3) 24,413,810 төгрөг.

Багц №10: Сэрээт өргөгч С940А-OL (эсхүл түүнтэй дүйцэхүйц)  11,297,280 төгрөг.

Багц №11: Дугуй базагч төхөөрөмж 45,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.    

 

Тендерийг [ 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 00 минут]–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем  www.tender.gov.mn  цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2022 оны 08 дугаар сарын 10]-ны өдрийн, [08 цаг 30 минутанд]  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр

Утас:75055555-505