Огноо: 2022-7-8
Тендер шалгаруулалтын нэр: Цаг уурын автомат станц нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201068
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цаг уурын автомат станц-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 822,640 /Найман зуун хорин хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10.10 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 508 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс