ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хурал уулзалтад хэрэглэгдэх хүнсний материал нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар:ЭТТХК/2022061001

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хурал уулзалтад хэрэглэгдэх хүнсний материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот

75055555 дотуур утас 507