2022 оны 7 сарын 22-ны өдөр, Улаанбаатар хот
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагчийг сонгох ЭТТ/202201023 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Таван Толгой ордын эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах. Уг ажлын даалгавраас гарсан үр дүн нь цаашид туршилтын үйлдвэрийг байгуулах талаар гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллах, хэлэлцээр өрнүүлэх техникийн суурь мэдээлэл болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
3.1.1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ/цахимаар шалгаж үзнэ/;
3.1.2. Аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга;
3.1.3. Барилга Хот Байгуулалтын Яамны ЗТ-11.1 тусгай зөвшөөрөл;
3.1.4. Монгол улсын хуулийн дагуу мэдүүлэг ирүүлэх өдрөөр татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байна/цахимаар шалгаж үзнэ/;
3.1.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор өргүй байна/цахимаар шалгаж үзнэ/;
3.1.6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт /цахимаар шалгаж үзнэ/;
3.1.7. ШШГЕГ-ын тодорхойлолт/цахимаар шалгаж үзнэ/;
3.1.8. Санхүүгийн чадавхын хувьд: Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн 50%-аас багагүй байх;
3.1.9. Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын хооронд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;
4. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү.
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-508