Огноо: 2022 оны 07 сарын 25-ний өдөр
Захиалагч: "Эрдэнэс Тавантолгой" ХК
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Таван толгой нүүрсний уурхайн ойр орчим болон Цогтцэций сумын 1:25’000 масштабтай байрзүйн зураг зохиох ажлыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэх дараах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна
Зөвлөх үйлчилгээний нэр:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Таван толгой нүүрсний уурхайн ойр орчим болон Цогтцэций сумын 1:25’000 масштабтай байрзүйн зураг зохиох ажил”-ыг хэрэгжүүлэгчийг сонгох ЭТТХК/202206811
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
2.1 Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиас хуулбарлах/;
2.2 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
2.3 Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх
2.4 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
2.5 ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
2.6 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020, 2021 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;
2.7 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;
2.8 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020 он, 2021 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/;
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 08 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 508 тоот.
Утас: 75055555-503