ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022 оны 7 сарын 25-ны өдөр, Улаанбаатар хот

1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК Археологийн авран хамгаалах малтлага судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202201409 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-011953A, MV-011955A, MV011954A талбайгаас археологийн хайгуул судалгаагаар илэрсэн дурсгалт олдворуудыг хуулийн хүрээнд мэргэжлийн байгууллагаар тусгай журам, стандартын дагуу малтлага хийж авран хамгаалах, чөлөөлүүлэх зөвлөх үйлчилгээ болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

     3.1.1.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

     3.1.2.Аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга;

     3.1.3.Холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас олгогдсон Палеонтологи, археологийн эрдэм шинжилгээний хайгуул, малтлага хийх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байна.

     3.1.4.Монгол улсын хуулийн дагуу мэдүүлэг ирүүлэх өдрөөр татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байна;

     3.1.5.Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор өргүй байна;

     3.1.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт;

     3.1.7.ШШГЕГ-ын тодорхойлолт;

     3.1.8.Санхүүгийн чадавхын хувьд: Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын дундаж орлого төсөвт өртгийн 30%-аас багагүй байх;

     3.1.9.Сүүлийн 5 жил буюу 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын хооронд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;

4. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү.

Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-508