ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 07 сарын 26

Тендер шалгаруулалтын нэр: Тос, тослох материал нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201299

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Тос, тослох материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 500,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

 

Тендерийг 2022 оны 08 сарын 29 өдөр, 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 08 сарын 29 өдрийн, 09:10 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1 дүгээр хороо, Жигжиджав-8,

Финанс төв, 5 давхар 503 тоот,

Утас: 75055555 дотуур утас-508