“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ОПЕРАТОР, МЕХАНИКУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хоёр жил тутамд нэг удаа хүнд машин механизмын оператор, механикуудынхаа дунд  ур чадварыг нь тогтоон баталгаажуулж, хөгжүүлэх сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн  МСҮТ-ийн чадварлаг багш нартай хамтран ээлжит сургалтаа энэ сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа.
Уг сургалт  Улаанбаатар хотноо 5 хоног үргэлжилж байгаа бөгөөд сургалтад "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн  "Б” ээлжийн 38 оператор, механик хамрагдаж байна. Мөн сургалтын  үеэр хувь хүний хандлагыг өөрчлөх сэдвээр хичээл орж байна.
Энэхүү сургалтыг уламжлал болгон зохион байгуулснаар тухайн ажилтны мэргэжлийн ур чадварыг үнэн зөв тогтоож, цаашид мэргэшүүлж, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.