ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: CAT D8T бульдозерын сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201338

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг  CAT D8T бульдозерын сэлбэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй 

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй 

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.  

 

Тендерийг 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн, 10 цаг 30 минутад  зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот

75055555 дотуур утас 503