ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 07 сарын 27-ний өдөр

Захиалагч: Эрдэнэс тавантолгой хк

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд ISO 30400 Хүний нөөцийн менежментийн багц стандартыг нэвтрүүлэх ажлыг”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэх дараах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээний нэр: 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд ISO 30400 Хүний нөөцийн менежментийн багц стандартыг нэвтрүүлэх ажлыг”-ыг хэрэгжүүлэгчийг сонгох

ЭТТ/202201457

 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.

Үүнд:

2.1 Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиас хуулбарлах/;

2.2 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга; 

2.3   Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх

2.4 Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. 

2.5 Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. /цахимаар шалгаж үзнэ/

2.6 Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор өргүй байх. /цахимаар шалгаж үзнэ/

2.7 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020, 2021 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;

2.8 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;

2.9 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан мэдээлэл  ирүүлэх /Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020 он, 2021 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх/;

 

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 08 дүгээр сарын 08-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-508