ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 07  дугаар сарын 29-ний  өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Дата хадгалах төхөөрөмжийг нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201143

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Дата хадгалах төхөөрөмжийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй

 

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

 

Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 08 дугаар сарын 29  ний өдрийн, 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот

75055555 дотуур утас 508