Огноо: 2022 оны 07 сарын 29
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Ариун цэврийн тохижуулсан зөөврийн байр нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201655
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ариун цэврийн тохижуулсан зөөврийн байр нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 728,160.00 /Долоон зуун хорин найман мянга, нэг зуун жар/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн, 09 цаг 10 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр
Утас:75055555-505