АЖИЛТНУУДДАА СУРГАЛТЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
"Эрдэнэс Тавантолгой” ХК 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 11 ажилтанд сургалтын төлбөрийн нэг удаагийн дэмжлэг үзүүлж байна. Уг дэмжлэгийг авч буй ажилтнуудын төлөөллийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирал Д.Ариунболд хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газраас ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал гаргасан. Удирдлагын багаас энэхүү саналыг дэмжин, урт хугацааны сургалтад хамрагдаж буй ажилтнуудад сургалтын төлбөрийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Та бүхэн энэхүү урамшуулал, итгэлийг даан, сайн суралцаж, компанидаа, эх орондоо хувь нэмэр оруулж яваарай” гэв.
Цаашид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх чиглэлд компанийн зүгээс анхаарч, төлөвлөгөөт ажил болгохоо илэрхийлж байна. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар компанийн зүгээс оператор механикуудын мэргэжлийн зэргийг тогтоох суртгалтад 179 хүнийг хамруулснаас 80 хувь нь мэргэжлийн зэргээ өсгөсөн байна.
Мөн хууль эрхзүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад 68, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх практикт суурилсан ХАБ-ын сургалтад 495 ажилтан хамрагдаад байгаа бөгөөд богино болон дунд хугацааны гадаад сургалтад ажилтнуудаа хамруулж байгаа билээ.