2022 оны 8 сарын 01-ний өдөр
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК Орон нутгийн ёс заншил, эмийн ургамал, ан амьтан, түүх соёлын дурсгалт газруудын талаар ном хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202201592 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг дэмжин, түүх соёлын өвийг хамгаалах зөвлөх үйлчилгээ болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
3.1.1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
3.1.2. Аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга;
3.1.3. Монгол улсын хуулийн дагуу мэдүүлэг ирүүлэх өдрөөр татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байна;
3.1.4. Түүх соёлын өв, угсаатан, ургамал, амьтан судлалын мэргэжилтнүүдээс бүрдсэн судалгааны багтай байх/мэргэжилтнүүдийн жагсаалт ирүүлэх/
3.1.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор өргүй байна;
3.1.6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт;
3.1.7. ШШГЕГ-ын тодорхойлолт;
3.1.8. Санхүүгийн чадавхын хувьд: Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг уилд борлуулалтын орлого төсөвт өртгийн 50%-аас багагүй байх;
3.1.9. Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын хооронд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;
4. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү.
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-508