“Эрдэнэс Тавантолгой” ХК “Хүний нөөцийн хөгжил, сургалтын бодлогын баримт бичиг”-ийн хүрээнд ажилчдынхаа ажлын байрны тогтвортой байдал, нийгмийн баталгааг хангах, удирдлагын тогтолцоог сайжруулах зорилгоор олон ажлуудыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагийг “Ажилтнаа сонсох өдөр” болгон зохион байгуулдаг. Үүний дагуу 07 дугаар сарын 29-ний өдөр Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа болон Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн Д.Санжидмаа нар туршилтын хугацаа нь дуусаж буй 10 ажилтантай уулзалт зохион байгууллаа.