Огноо: 2022-8-02
Тендер шалгаруулалтын нэр: Тавантолгой төмөр замын ачилтын тойрогт байрлах нүүрс ачилтын талбай байгуулах, тоног төхөөрөмж, техник нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/2022061020
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Тавантолгой төмөр замын ачилтын тойрогт байрлах нүүрс ачилтын талбай байгуулах, тоног төхөөрөмж, техник нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09.00 цаг-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 9 дугаар сарын 02-ны өдрийн 09.10 цаг -т зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 508 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс