ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Салхины хаалт нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206804

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Салхины хаалт нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,420,220 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

1 дүгээр хороо, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 

Утас: 7505-5555 /дотуур утас-507/