Огноо: 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202201685
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц-11 Усны машин (49-60 тн)
Багц-12 Дугуйт түрэгч (15.5-22 м3 хусуурын багтаамж).
Багц-13 Утгуурт ачигч (11-18 м3 утгуурын багтаамж).
Багц-14 Гэрэлт цамхаг.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах, тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх ба багц тус бүрийн төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”.
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК,
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв, Улаанбаатар-15160
976-75055555 дотуур дугаар 301
имэйл: bayartsetseg.b@erdenestt.mn