ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайгаас Гашуунсухайт дахь гаалийн ерөнхий газар руу VPN үйлчилгээ авах

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201245

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Уурхайгаас Гашуунсухайт дахь гаалийн ерөнхий газар руу VPN үйлчилгээ” үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, 

Утас: 75055555 дотуур утас-507