ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 08 сарын 05

Тендер шалгаруулалтын нэр: CAT 14 маркийн /эсхүл түүнтэй дүйцэх/ автогрейдерийн сэлбэг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201339

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг CAT 14 маркийн /эсхүл түүнтэй дүйцэх/ автогрейдерийн сэлбэгийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,311,100 /Нэг сая, гурван зуун арван нэгэн мянга, нэг зуу/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

 

Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 00 минут]–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем  www.tender.gov.mn  цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 10 минутанд  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160,

Монгол улс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр

Утас: 75055555-505