ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

2022 оны 08-р сарын 05 өдөр   

 
Тавантолгойн чулуун нүүрсний ордод өндөр технологи бүхий хуурай баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн хамт байгуулж хамтран ажиллах тухай
 
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Аж Үйлдвэржилтийн Сэргэлтийн зорилтын хүрээнд экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр  “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ордын нөөцийн зүй зохистой ашиглах, байгаль, экологид сөрөг нөлөө багатай технологийг нэвтрүүлэх, БНХАУ-ын импортын нүүрсэнд тавигдах шаардлагыг хангахтай холбогдуулан Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт 5-10 сая.тн хүчин чадал бүхий хуурай аргаар баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн хамт  байгуулах, дотоод болон гадаадын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
 

Санал ирүүлэх аж ахуй нэгжид тавигдах ерөнхий шаардлага

  • · Хамтран ажиллах тухай албан бичгийг ирүүлэх
  • · Компанийн гэрчилгээ ирүүлэх
  • · Компани татварын өргүй байх
  • · Санхүүгийн чадамжтай  
 
Санал ирүүлэх аж ахуй нэгжид тавигдах тусгай шаардлага
  • · Тавантолгой орд дээр хийгдсэн хагас үйлдвэрийн технологийн туршилт хийсэн байх.  
  • · Үйлдвэр болон дэд бүтцийн ерөнхий зураг төсөл, төсвийн төсөөлөл тооцоог ирүүлэх  
  • · Зураг төсөлд сонгосон үйлдвэрийг олон улсад ашиглаж байгаа   туршлага,  холбогдох бичиг баримтын хамт ирүүлэх
  • · Зураг төслийн дагуу үйлдвэр нэвтрүүлэх санхүүгийн чадамжтай байх.  
  • · Төслийн үйл ажиллагаанд шаардлагатай газрын хэмжээ, байршил харуулсан төлөвлөгөөг ирүүлэх
  • · Импортын нүүрсэнд тавигдах шаардлагыг хангасан бүтээгдэхүүний гарц 60 хувиас дээш  байх
  •  
Материал ирүүлэх хугацаа
 
Саналын материалыг 2022 оны 08 сарын 15-ийн өдрийн 16:30 минутаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэвлэмэл болон файлаар битүүмжлэн ирүүлнэ үү.
 
Хаяг:  
Эрдэнэс Тавантолгой Хувьцаат компани  
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Финанс төвийн 1 давхарт  
Улаанбааатар хот-15160
Утас: (976) 75055555, дотуур дугаар 217