ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Тоон радио станц нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201161

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Тоон радио станц нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,276,875 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

 

Тендерийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 9 цаг 00 минутаас  өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 9 цаг 10 минутад  зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот 

75055555