НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар:  2022-СО-13 (туршилт)

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ковид-19 коронавируст цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, компанийн борлуулалтын экспортын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүрээнд Цанхийн уурхайгаас олборлосон коксжих нүүрсийг олон улсын худалдааны “FCA-Гашуунсухайт” буюу МУ-ын Гашуунсухайт боомтод тээвэрлэж, хүргэж өгөх нөхцөлтэйгөөр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

 

Худалдааны нөхцөл: FCA-Гашуунсухайт (МУ-ын Гашуунсухайт боомтод хүргэж өгөх)

Тээврийн нөхцөл: Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх тээврийн зардлыг ЭТТ ХК хариуцах ба чингэлэгийн түрээс болон тухайн талбайгаас БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх тээврийн зардлыг Худалдан авагч тал хариуцна. 

 

Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 184.7 ам.доллар/тонн (FCA-Gashuunsukhait)

Нийт гэрээлэх хэмжээ: 100,000 тонн хүртэл 

Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 15% байна.

 

Үнийн хөнгөлөлт:

Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл 4%; 

Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10.0 сая ам.доллар хүртэл 5%;

Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллараас 15.0 сая ам.доллар хүртэл 6%; 

Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллараас 20.0 сая ам.доллар хүртэл 7%; 

Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллараас 50.0 сая ам.доллар хүртэл 8%;  

 

Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар

Ачилтын хуваарь: Сар бүр 30,000-50,000 тонн буюу түүнээс дээш

 

Чанарын дундаж үзүүлэлт:

Seam

Ash (ad)

Moisture (ad)

Volatile matter (daf)

Sulphur (ad)

Index G (5:1)

IV

14.0 (+4/-1)

3.13 (+/-1.5)

28.2 (+3/-1)

0.72 (+0.3/-0.1)

81 (+/-8)

III

15.30 (+/-4)

3.7 (+/-1.5)

26.5 (+/-1.5)

0.8 (+0.4/-0.2)

75.0 (+/-7)

 

Бүрдүүлэх материал:

1. Албан хүсэлт 

Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ,

FCA-Гашуунсухайт нөхцөлтэй үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл, хэмжээ;

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.

Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,

 

2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд

3. Чингэлэгийн нөөцийн мэдээлэл

4. Бизнес төлөвлөгөөний хураангуй

Зах зээлийн судалгаа болон борлуулалтын төлөвлөгөө;

Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;

Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.

5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;

Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;

Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.

6. Маягт.02-ыг бөглөсөн байх.

 

Материал хүлээн авах хугацаа: 2022-08-12-ны 16:30 цаг хүртэл

Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn

Холбогдох утас: +75055555-ext.-913

 

Маягт татах:

Form 2 V2

Coking coal-DAP CN