ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 8 сарын 11-ний өдөр

Захиалагч: Эрдэнэс тавантолгой хк

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/ 

 

1. Компанийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа авто зам, замын байгууламж, түүний барилга угсралтын ажилд техник технологийн хяналт тавих, автозамын барилгын ажлын чанарыг дээшлүүлэх, барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, тоо хэмжээ, инженер-геологийн судалгаа, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавина.

Мөн зөвлөгөө өгөх, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан өдөр тутмын техникийн хяналт хийж төслийн явцын тайлан мэдээг Захиалагчид ирүүлэх зорилгоор Техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгохоор төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

Зөвлөх үйлчилгээний нэр: 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох 2,92 км автозамын барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох  ЭТТ/202201136

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.

Үүнд:

2.1 Монгол улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх;

2.2 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт; 

2.3 ШШГЕГ-ын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тухай тодорхойлолт”; 

2.4 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өглөггүй байх;

2.5 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020 он, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-аас багагүй байх;

2.6 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;

/Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу тендер нээсэн өдрөөр татан авч хянан үзнэ./

2.7 Тусгай зөвшөөрөл: 2.8.3.1 Техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

2.8 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга; 

2.9 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл  ирүүлэх /Сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/;

2.10 Хяналтын багт ажиллах мэргэжилтнүүдийн дэлгэрэнгүй танилцуулга, ажил үүргийн хуваарилалт

 

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл захиалагчаас авч болох бөгөөд мэдүүлгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 508 тоот.

Утас: 75055555-508