ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Компьютер, хувилагч, плоттер, сүлжээний засвар үйлчилгээний сэлбэг хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201489

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Компьютер, хувилагч, плоттер, сүлжээний засвар үйлчилгээний сэлбэг хэрэгсэл” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцтай 

Багц №1  Компьютерийн засвар үйлчилгээний сэлбэг хэрэгсэл

Багц №2  Сүлжээний дагалдах засвар үйлчилгээний сэлбэг хэрэгсэл

Багц №3  Хувилагчийн засвар үйлчилгээнйи сэлбэг хэрэгсэл

Багц №4  Плоттерын засвар үйлчилгээнйи сэлбэг хэрэгсэл

 

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй 

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.  

 

Тендерийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот