Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлын хүрээнд хийгдсэн “Хүний эрхийн магадлан шинжилгээний тайлан”-н хурал 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв оффисын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хуралд Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа, цахимаар Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх О.Туяа, Ш.Байгалмаа, М.Мандухай, Р.Ариунбилэг, А.Золжаргал нар оролцлоо.