СШ дугаар: 2022-СО-14 (туршилт)
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ковид-19 коронавируст цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, компанийн борлуулалтын экспортын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүрээнд Цанхийн уурхайгаас олборлосон коксжих нүүрсийг олон улсын худалдааны “FCA-Гашуунсухайт” буюу МУ-ын Гашуунсухайт боомтод тээвэрлэж, хүргэж өгөх нөхцөлтэйгөөр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Худалдааны нөхцөл: FCA-Гашуунсухайт (МУ-ын Гашуунсухайт боомтод хүргэж өгөх)
Тээврийн нөхцөл: Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх тээврийн зардлыг ЭТТ ХК хариуцах ба чингэлэгийн түрээс болон тухайн талбайгаас БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх тээврийн зардлыг Худалдан авагч тал хариуцна.
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 184.70 ам.доллар/тонн (FCA-Gashuunsukhait)
Нийт гэрээлэх хэмжээ: 100,000 тонн хүртэл
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 15% байна.
Үнийн хөнгөлөлт:
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Ачилтын хуваарь: Сар бүр 30,000-50,000 тонн буюу түүнээс дээш
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Чингэлэгийн нөөцийн мэдээлэл
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
6. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2022-08-19-ний 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
Маягт татах: