ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ УРИЛГА
Огноо: 2022 оны 08 дугаар сарын 16
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202203781
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь үнийн саналын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх тухай гэрээ шууд байгуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр үнийн саналын баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Үнийн санал нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 0,5 хувь буюу 17,208,500 /арван долоон сая хоёр зуун найман мянга таван зуу/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Үнийн саналыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагаас өмнө үнийн саналын баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба үнийн саналын нээлтийг 08 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 20 минутанд зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512