Огноо: 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Галын болон бусад аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202202750
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Галын болон бусад аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц №1 Галын анхан шатны багаж, хэрэгсэл, галын аюулгүй хэрэгсэл
Багц №2 Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, горимтой холбоотой хэвлэмэл материал нийлүүлэх
Багц №3 Аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой автомашины хэрэгсэл
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба
Багц №1: 194,935 төгрөг;
Багц №2: 89,000 төгрөг;
Багц №3: 223,350 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн, 09 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот
75055555 дотуур утас 507