ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 Огноо: 2022 оны 8 сарын 19-ний өдөр

Захиалагч: Эрдэнэс тавантолгой хк 

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/ 

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөвлөлт, төсөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, өртөг, зардлыг оновчтой хуваарилах, удирдах, компанийн санхүүг зөв зохистой удирдаж, нөөцийн оновчтой хуваарилалт хийх зорилгоор санхүүгийн удирдлагын бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

Зөвлөх үйлчилгээний нэр: 

Санхүүгийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/202206954

 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.

Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн лавлагаа; 

2.2 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

2.3 Борлуулалтын орлого: Сүүлийн 2 жил буюу 2020 он, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;

2.4 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;

2.5 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл  ирүүлэх /Сүүлийн 5 жил буюу 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт ирүүлэх/;

2.6 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх 4-өөс доошгүй гишүүнтэй багийн мэргэжилтнүүдийн дэлгэрэнгүй танилцуулга;

 

3. Аудитын үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх;

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 507 тоот.

Утас: 75055555-507