Огноо: 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Зөөврийн компьютер нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201139
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Зөөврийн компьютер нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцтай”
Багц №1 Өндөр хүчин чадалтай зөөврийн компьютер алленвэйр 17R1 болон түүнтэй дүйцэхүйц
Багц №2 Дунд зэргийн хүчин чадалтай зөөврийн компьютер DELL болон түүнтэй дүйцэхүйц
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ 50.000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх ба
Багц №1: 742,500 төгрөг
Багц №2: 420,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн, 10 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс,
Утас: 75055555 дотуур утас-503