УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ОРЛОО

Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс зохион байгуулсан олон улсад уул уурхайн сургалт, зөвлөх үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг MSA /Mining Skill Australia/ компанийн мэргэжилтнүүд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Mining Skill Australia компанийн мэргэжилтэн, Австралийн тэргүүлэх операторын сургагч багш Энди Холдер “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  Салбарын “Г” ээлжийн операторуудад уул, уурхайн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ашиглалтын талаар сургалт, зөвлөгөө өглөө.