2022.08.25
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах төхөөрөмжийн зураг төсөв боловсруулах ЭТТХК/202206809 дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах төхөөрөмжийн зураг төсөв боловсруулах ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3. Зураг төсөл боловсруулах ЗТ-2.1, ЗТ-3.4, ЗТ-6.1, ЗТ-6.3, ЗТ-10.2 ба тэдгээртэй дүйцэхүйц тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэх;
3.4. Сүүлийн 2 жилийн буюу 2020, 2021 оны санхүүгийн тайлан;
3.5. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь зураг төслийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
3.6. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
3.7. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна. Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505