СШ дугаар: 2022-NB-01
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Цанхийн уурхайн олборлолтын технологийн явцад үүссэн балансын бус бохирдолтой нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэмэлт тайлбар: Энэхүү нүүрс нь шууд экспортлогдох боломжгүй тул Дотоодын нүүрс угаах, баяжуулах үйлдвэрт боловсруулах боломжтой.
Үнэ: НӨАТ-гүй 39.82 ам.доллар/тн (FCA-Уурхайн ам)
Хэмжээ: 50,000 тонн буюу түүнээс дээш,
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээний үнийн дүнгийн 10% буюу түүнээс дээш байна.
Ачилтын хуваарь: Сар бүр 10,000-50,000 тонн
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
Бүрдүүлэх материал:
1. Хамтарч ажиллах албан хүсэлт
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
4. Дотоодын баяжуулах үйлдвэрийн мэдээлэл
Материал хүлээн авах хугацаа: 2022-09-01-ний 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: +75055555-ext.-913