Нэр: Тавантолгой ордын Бортолгой, Ончхараат, Оорцогийн хэсэгт хөрөнгө оруулах гадаад болон дотоодын компани (нэгдэл)-ийг шалгаруулж, хамтран ажиллах тухай
1. Тавантолгойн нүүрсний ордын Бортолгой, Ончхараат, Оорцог талбайд хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (нэгдэл)-ийг сонгох зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд энэхүү саналыг нээлттэйгээр зарлаж байна.
2. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь өөрийн хуулийн этгээдийн танилцуулга, гэрчилгээ эсхүл түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, ажлын туршлага зэргийг багтаасан мэдээллээ дор дурдсан хаягаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
3. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлсэн гадаад, дотоодын хуулийн этгээдээс ерөнхий нөхцөл хангасан бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичгийн төлбөр төлсөн хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын баримт бичиг, ажлын даалгавар, холбогдох бусад мэдээллийн хамт хүргүүлнэ.
4. Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд нь сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэсэн өөрийн материалыг шуудан /цахим шуудан хамаарахгүй/, буухиа шуудан болон итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан зохих журмын дагуу дор дурдсан хаягаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
5. Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд нь материалаа бэлтгэх, ирүүлэхтэй холбогдож гарах аливаа зардлыг өөрөө хариуцна. Сонгон шалгаруулалтын баримт бичиг, түүнтэй холбогдох мэдээлэл авахыг хүсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хандана уу.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, Финанс төв, 5-р давхар, 501 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Хариуцах ажилтан: Б.Баярцэцэг
Утас: 75055555 дотуур утас-301
Имэйл:bayartsetseg.b@erdenestt.mn