Огноо: 2022 оны 09 сарын 02
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс тээвэр, экспортын төвийн ажлын хэрэгцээнд цахилгаан бараа нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202206913
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Нүүрс тээвэр, экспортын төвийн ажлын хэрэгцээнд цахилгаан бараа нийлүүлэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2022 оны 09 дугаар сарын 14 өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 дугаар сарын 14 өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-508