ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га газарт тохижилт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901033
Эрдэнэс-Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га газарт тохижилт хийх ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендер нь дараах багцаас бүрдэнэ: Багцгүй.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт ирүүлнэ.
4. Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлыг нотлох баримт буюу ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.
5. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.
6. Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн 2 хувь байна. 7,692,160 /долоон сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун жаран/ төгрөг байна.
Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал.
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 10 минутад “Эрдэнэс-Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ын хурлын өрөөнд
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар, бусад мэдээллийг доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7011-8585 дотуур утас-507
Факс: 7011-8464