Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс тээвэр, экспортын төвийн үйл ажиллагаанд шаардагдах дугуйт ачигч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206908
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Нүүрс тээвэр, экспортын төвийн үйл ажиллагаанд шаардагдах дугуйт ачигч нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц № 1: Дугуйт ачигч CLG 8128Н эсхүл түүнтэй дүйцэх – 2,550,000,000 төгрөг
Багц № 2: Дугуйт ачигч CLG 855H эсхүл түүнтэй дүйцэх – 400,000,000 төгрөг
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба
Багц № 1: Тухайн багцын төсөвт өртгийн 0.5 хувь буюу 12,750,000 төгрөг
Багц № 2: Тухайн багцын төсөвт өртгийн 0.5 хувь буюу 2,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.10 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-506