ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Зөөврийн хүчин чадал ихтэй халаагч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206850

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Зөөврийн хүчин чадал ихтэй халаагч нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 0.5% буюу 1,948,100 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

 

Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.20 цагт байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555. дотуур утас-506