ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ УРИЛГА
Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 09
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн лабораторийн байгууламж, тоног төхөөрөмж, тавилга, дагалдах хэрэгсэл нийлүүлэх түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлийг гүйцэтгэгчийг сонгох тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201645
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайн лабораторийн байгууламж, тоног төхөөрөмж, тавилга, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тухай гэрээ шууд байгуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Үнийн саналыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба үнийн саналын нээлтийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 10 минутанд зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512