ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 09 өдөр            

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Байгаль орны нарийвчилсан үнэлгээ хийх хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гашуунсухайт боомтыг түшиглэн байгуулах уул уурхайн бүтээгдэхүүн экспортын “Нэгдсэн терминал логистикийн төв” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан боловсруулах болно.

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг баталгаажуулж ирүүлнэ.

Үүнд:

3.1 Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

3.2 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх; 

3.3 Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. /Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7.1 санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа татаж авах гэсэн заалтын дагуу татаж авсан тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзнэ/ 

Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn-ээр шалгана. /Тендерт оролцогчийн ирүүлсэн, татвар нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй./

3.4 Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ;

3.5 Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;

3.6 Сүүлийн 3 жил 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого  төсөвт өртгийн  30 хувиас багагүй байх;

3.7 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. 

3.8 Эрх бүхий байгууллагаас авсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх 2023 оныг дуустал хүчинтэй хугацаа бүхий тусгай зөвшөөрөлтэй байх ба түүнийгээ нотлох баримт бичиг ирүүлэх.  

 

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минут хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар тендерийг ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот.

Утас: 75055555-507