Монголын чанарын менежментийн холбооноос Олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудын мэдлэг олгох сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулсан бөгөөд компанийн газар, хэлтэс, нэгжийн удирдлага, ахлахууд, ажилтнуудын батлагдсан хуваарийн дагуу хамрагдлаа.