ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019 оны 08 сарын 21-ний өдөр
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэмжээнд жендерийн үнэлгээ буюу жендерийн аудитын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201905362 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ийн хэмжээнд жендерийн үнэлгээ буюу жендерийн аудитын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг цахим тендер шалгаруулах журмын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. Үүнд:
3.1 Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга.
3.2 Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар.
3.3 Зөвлөх хуулийн этгээдийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийлгэсэн аудитын дүгнэлтийг ирүүлэх.
3.4 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдөр Цахим тендерийн журмын 4.1.9-ийг үндэслэн www.tender.gov.mn цахим хуудасны лавлагаа хэсгээс шалгахад бүрэн төлсөн байх. Татварын цахим тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй.
3.5 Харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлэх /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/.
3.6 Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт. Энэхүү тодорхойлолтоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд үнэлгээнд харгалзаж үзнэ. /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар/.
3.7 ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/
3.8 Харилцагч банк, татвар, нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг.
3.9 Сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээллийг хүснэгтлэн /ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил/ жагсааж ирүүлэх.
3.10 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 5 ба түүнээс дээш гишүүнтэй байх ба багийн ахлагч нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна. /багийн гишүүдийн танилцуулга ирүүлэх/
4. Тендерийн хэл Монгол хэл байна.
5. Гадаадын хуулийн этгээд оролцох эрхгүй болно.
6. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 7505-5555-504-510