Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр
Нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Нүүрсний хугацаанаас хамаарсан чанарын өөрчлөлт болон хэвийн хорогдол тооцох ажлын үр дүнгээр стандарт батлуулах гүйцэтгэгчийг сонгох
Зорилго: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд байрлах Цанхийн баруун болон зүүн уурхайн агуулахын талбайд хадгалагдах нүүрсний овоолгуудын хэвийн хорогдлыг тооцох, хугацаанаас хамаарсан нүүрсний чанарын өөрчлөлтийг тодорхойлох ажлын үр дүнгээр норм стандарт боловсруулан батлуулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
3. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
4. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
5. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
6. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх
7. Судалгаа, шинжилгээ хийхэд шаардлагатай багаж, техникийн жагсаалт ирүүлэх
8. 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх
9. Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний жагсаалт ирүүлэх
10. Сонирхогч аж ахуйн нэгжийн баг нь ашиглалтын инженер, уул уурхайн маркшейдер, геологич мэргэжилтэй инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн байх ба голлох мэргэжилтнүүд нь уул уурхайн мэргэшсэн эсвэл зөвлөх инженерийн зэрэгтэй байна.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-504
Холбоо барих ажилтан: Б.Дима