ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 08 сарын 21 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-тавантолгой” ХК-д Хотхоны гадна инженерийн шугам сүлжээ, угсралт, зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901015
Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн Уурхайн шинэ хотхоны гадна инженерийн шугам сүлжээ, угсралт, зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 5,792,060 / таван сая долоон зуун ерөн хоёр мянга жар / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлог зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Тодруулга, нэмэлт мэдээллийг албан бичгээр доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-507
Холбоо барих ажилтан: О.Бат-Амгалан