СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2022 оны 09 дүгээр сарын 20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захиргааны барилгын гадна хаяг” нийлүүлэх, суурилуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 504 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn эсвэл доорх линкээр татан авч барааны нэр төрөл, тоо хэмжээ, техникийн тодорхойлолтыг харна уу
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал;
2. Нэхэмжлэх;
3. Гэрчилгээний хуулбар;
4. Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын зураг болон мэдээллийг хавсаргах.
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.