ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 09-р сарын 23-ны өдөр

Захиалагч: Эрдэнэс тавантолгой хк

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Бага үнийн арга/ 

 

Зөвлөх үйлчилгээний нэр: 

Байгаль орчны үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТХК202206942

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгохоор төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборын нүүрс ачих буулгах талбайн Гаалийн хяналтын бүсийг сэргээн ажиллуулах болсонтой холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас Гаалийн хяналтын бүс тогтоолгоход шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангах зорилготой болно.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд

3.1 Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;:

3.2 Монгол улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх;

3.3 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолтоор сүүлийн 3 жилийн байдлаар иргэний хэрэгт  хариуцагчаар татагдаагүй байх; 

3.4 Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;

3.5 ШШГЕГ-ын тодорхойлолтоор иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх;

3.6 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өглөггүй байх;

3.7 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-аас багагүй байх;

3.8 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;

/Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу тендер нээсэн өдрөөр татан авч хянан үзнэ./

3.9 Тусгай зөвшөөрөл: Эрх бүхий байгууллагаас олгосон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ

3.10 Нийт судалгааны ажлыг гүйцэтгэх чадварлаг. туршлагатай мэргэжилтнүүдтэй байх:

3.11 Бүх чиглэлийн байгууллагыг татан оролцуулах боломжтой байх;

3.12 Агаарын тандан судалгаа хийх туршлага, нөөц бололцоотой байх;

3.13 Ижил төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байсан туршлагатай байх;

3.14 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл  ирүүлэх /Сүүлийн 3 жил буюу   2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/;

3.15 Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх багт ажиллах мэргэжилтнүүдийн дэлгэрэнгүй танилцуулга, ажил үүргийн хуваарилалт

4 Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16.00 цаг хүртэл захиалагчаас авч болох бөгөөд мэдүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.

Утас: 75055555-504